Шууд Chart

Сургууль цэцэрлэгийн засварын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт дууслаа

2013-08-02 16:22:27

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар  энэ жилийн сургууль, цэцэрлэгийн засварын ажлын 53 гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж дууслаа. Сурах орчин нөхцлийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ жил нийслэл хотод 80 бага сургууль  шинээр барихаар төлөвлөсөн. Түүнээс гадна одоо байгаа сургуулиудын газар дээр 300 хүүхдийн сургууль нэмж байршуулах, суурьшил үүссэн гэр хороололд 3-6 хашаа чөлөөлж, дэд бүтцийг бие даасан байдлаар шийдвэрлэх,  гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан бүсүүдэд сургууль нэмж барихаар ажиллаж байна. Гэвч шинээр барихаар төлөвлөж буй сургууль, цэцэрлэгийн ажил газрын асуудлаас болоод удаашралтай байгаа бөгөөд иргэд газар чөлөөлөх тал дээр хойрго хандаж байна гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.


Сургууль цэцэрлэгийн засварын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт дууслаа  
Үзсэн: 933 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй