Шууд Chart

Ажилчдын болон сурагчдын автобусны асуудлыг цогцоор нь шийднэ

2013-08-05 08:56:11

Хичээлийн шинэ жилийн нээлт, амралтын улирлын төгсгөл үеэс эхлэн нийслэлийн автозамын хөдөлгөөний ачаалал ихэсч,  томоохон зах, худалдааны төвүүдийг тойрсон хөдөлгөөний түгжрэл саатал бий болдог билээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг түгжрэл саатлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын зам барилга, засвар өргөтгөлийн ажлын хүрээнд зарим зам уулзварыг өргөтгөх, шинэчлэх, Замын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто зогсоолын байршил, тоог нэмэгдүүлэх, Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах, ажилчдын болон сурагчдын автобусны асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг зорьж байна.

Ажлын хэсгийг нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ахалж байгаа бөгөөд Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн газар, Замын Цагдаагийн газар, Замын Хөдөлгөөний Удирдлагын төв, нийслэлийн Автозамын газар, Нийтийн тээврийн газар, Өмчийн харилцааны газар, Хот тохижилтийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газрууд тус тусын үүргийн дагуу хамтран ажиллаж байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ажилчдын болон сурагчдын автобусны асуудлыг цогцоор нь шийднэ  
Үзсэн: 998 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй