
2012 оны арванхоёрдугаар сараас эхлэн Засгийн газрын үнэт цаасыг төв банкаар дамжуулан арилжаалдаг болсон. Тэгвэл хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан жижиглэнгийн үнэт цаасыг ирэх сарын 4-нөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалахаар болжээ. Тэгвэл энэ үнэт цаасны захиалгыг брокер, дилерийн компаниудаар дамжуулан өнөөдрөөс олон нийтээс авч эхэлсэн байна.
Засгийн газар нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй жижиглэнгийн үнэт цаас гаргаж байгаа юм. Ингэхдээ нэг жил хүртэлх хугацаатай гурван төрлийн үнэт цаас гаргаж байгаа юм. Гурав болон зургаан сарын хугацаатай үнэт цаасны хүү хугацааны эцэст төлөгдөх бол, нэг жилийн хугацаатай үнэт цаасны хүү сар тутам төлөгдөх юм байна. Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа долоо хоног бүр зохиогдоно гэж Сангийн яамнаас мэдээллээ.
Жижиглэнгийн үнэт цаасны захиалга эхэллээ | ||
Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.