Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Уулбаян сум хатуу хучилттай авто замтай боллоо

2014-11-03 09:13:02
Error loading player: No playable sources found

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ өнгөрсөн амралтын өдрөөр буюу ням гарагт тус аймгийн Уулбаян сумын бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Уулбаян сум энэ жил түүхт 90 жилийн ойгоо тохиолдуулан “Арж капитал” ХХК-тай гэрээ байгуулан 840.0 сая төгрөгийн өртөг бүхий хоёр километр урт, долоон метр өргөн, таван сантиметр зузаан хатуу хучилттай /дөрвөн замын уулзвар/ авто замтай болжээ.

Мөн явган хүний замын тоног төхөөрөмж авахад зориулж орон нутгийг хөгжүүлэх сангаас 20.0 сая төгрөгийн санхүүжилт гаргаж орон нутгийн “Дарцагт овоо” ХХК-тай хамтран нэг км урт, 1.5 м өргөн явган замтай болжээ. Үйлдвэрлэлийн явцад орон нутгийн 14 залууг ажиллуулж, түр ажлын байраар хангасан байна.  Явган хүний замын өртөг нь 65.0 сая төгрөг болсон бөгөөд сумынхаа төвд хатуу хучилттай замтай болсноор ард иргэд тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдсэн хэмээн сумын удирдлагууд онцлож байлаа.

Уулбаян сум нь олон жилийн хур хог, элсний нүүдэлд дарагдсан байсан бөгөөд сумын удирдлагууд орон нутгийн иргэдийн оролцоотой есөн сарын турш ажиллаж дээрх  тулгамдсан асуудлуудаас салсан байна. Мөн  сумын төвдөө жишиг хороолол байгуулахаар эхлэлийг тавьсан аж. Тус сум 2013 оны ажлаар аймагтаа тэргүүлсэн бөгөөд цаашид Улсын хэмжээний жишиг сум болох зорилт тавьсан байна.

Бид улсаас таван тэрбум төгрөг авч сум орон нутгаа хөгжүүлээгүй. Зөвхөн өөрсдийн нөөц бололцоо, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал дээр тулгуурлаж бүтээн байгуулалтын ажил хийж байна хэмээн сумын засаг дарга Д.Шижирбаатар хэллээ.


Уулбаян сум хатуу хучилттай авто замтай боллоо  
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй