Шууд Chart

Эд хөрөнгийн эрхийн бүртгэл ePRS онлайн системд шилжлээ

2013-08-06 09:30:34

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ePRS онлайн системийн онолын сургалт 2013 оны 07 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд  Бүртгэлийн хэлтсийн байранд  явагдаж Хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч, эд хөрөнгийн эрхийн 2 улсын бүртгэгч, архивын ажилтан, гэрээт ажилтан нар хамрагдсан билээ. Програмын туршилтын сургалт Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтэст 2013 оны 7 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд явагдсан бөгөөд дүүргийн Бүртгэлийн хэлтсийн холбогдох ажилтнуудаас гадна Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргүүдийн Бүртгэлийн хэлтсийн ЭХЭБ-ийн Тасгийн дарга нар оролцсон юм. Сургалтын явцтай УБЕГ-ын ЭХЭБ-ийн цахимжуулалтын хэлтсийн дарга Зулжаргал, ММСС-ийн хөрөнгийн эрхийн төслийн захирал Хулангоо нар ирж танилцлаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ePRS онлайн систем 2013оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс бүртгэлийн үйл ажиллагаанд нэвтэрч эхэлсэн байна.


Эд хөрөнгийн эрхийн бүртгэл ePRS онлайн системд шилжлээ  
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй