Шууд Chart

Татварын хувьд Монгол Улс нь аврал эрж буй хулганатай адил

2013-08-06 11:56:02

Сангийн сайд, УИХ-ын дэд дарга асан өдгөө УИХ-ын гишүүн С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Ганбаатартай “Оюу толгой”-н гэрээний талаар мэтгэлцэж байсныг та бүхэн санаж буй биз ээ.

Уг мэтгэлцээн дээр УИХ-ын гишүүн С.Баярцогт 20 мянган хувьсагч ашиглан бодож байж гэрээг хийснээ хэлж байсан. Гишүүн С.Баярцогт 20 мянган хувьсагчаар тооцож, алсыг харсан гэрээ байгуулахдаа Голланд улстай давхар татварын гэрээгээ яах талаар мартаж орхисон нь Монголчууд бидэнд ирээдүйд ихээхэн балаг тарих магадлалтай байна.
Энэ талаар хөндөж дэлхийн хамгийн шуурхай хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэгддэг Ройтерс-ын сэтгүүлчдийн бичсэн нийтлэлийг одоо танд хүргэх гэж байгааг таалан уншина уу. Магадгүй УИХ-ын дарга З.Энхболдын мэдэгдсэн шиг ганц албан бичиг бичээд л Голланд улстай байгуулсан давхар татварын гэрээгээ цуцалчихна гэвэл дэндүү том эндүүрэл бололтой. Энэ талаар ч сэтгүүлчид хөндсөн байна.
 
Нийтлэлийг Сара Ледвит ба Саймон Робинсон
Ройтерс, 7 сарын 16 өдөр – “Turquoise Hill Netherlands” гэдэг нь Амстердамаас гаралтай, гуравхан ажилтантай, албан газаргүй, хувийн цахим хаяггүй гэдгээс өөр мэдэгдэх юмсаар ховор ийм л компани. Харин Монголын засгийн газрын тухайд уг компани нь хэзээ ч авч байгаагүй хэдэн тэрбумаар үнэлэгдэх татварыг орлодог.
Монгол дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, давхар татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор Монгол, Нидерланд (Голланд) улсуудын хооронд байгуулсан татварын хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш таван жилийн дараа буюу 2009 онд “Turquoise Hill” компани байгуулагдаж байжээ. 2011 онд Монгол улс энэхүү хэлэлцээрийг цуцлахаар шийдвэрлэсэн ч дэлхий дээрх хамгийн ашигтай алт, зэсийн уурхайнуудын нэг байрладаг тус улсын орлогын хэмжээтэй тэнцэхүйц зардлыг гаргуулахаар заргалдаж эхэлсэн.
 
Энэ явдал маш ховор тохиолддог үйлдлүүдийн нэг байсан тухай татварын мэргэжилтнүүд ярьдаг бөгөөд улс орнуудын хооронд хийсэн хэлэлцээрүүдийг цуцлах нь зөвхөн бөөн чирэгдэл гаргахаас өөр ашиггүй, бас томоохон няцаалттай тулгардаг гэж онцолсон байдаг.
Дэлхий даяар 90 ба түүнээс олон хэлэлцээр хийж чадсан Нидерланд улс 2009, 2010 онуудад Монголд туслах гурван ч хөтөлбөр хэрэгжүүлэхдээ ойролцоогоор 13 сая евро буюу 17 сая ам.долларыг зарцуулжээ. Уг тусламжийн нийт төсөв барагцаагаар 5.5 тэрбум ам.доллар. Баян, хүчирхэг орнуудаас хамгийн өглөгчөөрөө тавдугаарт жагсдаг нь улсынхаа хэмжээнд цэвэр орлогын 0.71%-ийг хандивладагтай холбоотой гэж Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага буюу OECD өгүүлэв. Дээрх хугацаанд эдийн засгийн үзүүлэлтээрээ Европт тавдугаарт ордог Нидерланд улс “Turquoise Hill” шиг олон улсад үйл ажиллагаа явуулдаг өөрийн болон гадаадын 12000 компанийг ойролцоогоор 10 их наяд ам.долларын татвараас бултахад нь зуучилсан гэж Амстердамын Их Сургуулийн 6 сарын тайланд дурдсан байдаг.
Нидерланд улс, Монгол улс шиг орнуудад тусалдаг байж болох ч ядуу орнуудад үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын татварыг багасгах болсон нь тэдгээр орнуудын хөгжлийг давхар боомилж байна.
Монгол улсын хувьд хамгийн том ашиг хүртэгч нь Англи-Австралийн хувь нийлүүлсэн уул уурхайн аварга том компани “Rio Tinto”. Торонтод бүртгэлтэй, хожим Говийн Их Цөлд “Оюу Толгой” нэртэй аварга том уурхай нээсний дараа “Turquoise Hill Resources” гэж нэрлэгдэх болсон “Айванхоумайнз” компанийн 51%-ийг “Rio Tinto” эзэмшдэг. “Оюу Толгой” гэдэг нь “turquoise hill” гэсэн үг бөгөөд уг төслийг эхэлсний дараа 66%-ийг Торонтогийн компани,  үлдсэн хувийг Монгол улсын Засгийн газар нь эзэмших болсон.
Уурхайн төслийн хүрээнд 6.49 тэрбум ам.долларыг зарцуулсан гэх “Rio Tinto” компани зэсийн үйлдвэрлэлээр “Оюу толгой”-г дэлхийд гуравдугаарт орно гэдэгт итгэдэг. Дээрх хөрөнгө оруулалтын нийт зардал Монгол улсын жилийн эдийн засгийн эргэлтийн 10 тэрбум ам.долларын талаас илүү хувь юм.
Монголын шийдвэрийг үгүйсгэж, Нидерланд улстай хийсэн татварын хэлэлцээр нэг талыг баримтласан, өрөөсгөл болсон. Гэтэл үүнтэй адил хийгдсэн Люксембург, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират Улсын хэлэлцээрүүд дахин үнэлгээ хийх шаардлагатай шударга бус гэрээ гэдэг үндэслэлээр дээрх хугацаанд цуцалсан байдаг. "Монголд биднээс илүү эдгээр компаниуд яагаад давуу эрхтэй байдаг юм бэ гэдэг асуултыг бид тавьж эхэлсэн" гэж Сангийн дэд сайд Сүрэнжавын Пүрэв ярив. 
Жирийн нөхцөлд, Монгол улс ногдол ашгийн татварыг 20%-иар тооцон уул уурхайн компаниудаасаа суутгал авдаг. Гэтэл давхар татварын гэрээ нь Голландад бүртгэлтэй компаниуд Монголд олсон ашгаасаа хүү, олборлолтын төлбөр болон ногдол ашгийн татвар төлүүлэхгүй байхаар зохицуулагддаг тул Монголд ямар ч татвар төлөгдөхгүй гэсэн үг. Бермудын арлууд шиг гадаадын орнуудтай хийсэн Голландын хэлэлцээрүүд нь маш бага татвар төлөх эсвэл огт татвар төлөхгүй байхаар зохицуулагдсан бол татвараас зайлсхийхийн тулд мөнгөө Нидерландаас гаргаж болохыг компаниудад зөвшөөрсөн байдаг.
Хязгаар тогтоох хэлэлцээр гэдэг нь Голланд шиг орнуудыг ашиглан Монголоос олсон орлогоо татвараас чөлөөлүүлж, өөр төрлийн маш бага татвартай орнууд руу гаргаснаар Монгол улс татвараас олох орлогоо алдана гэсэн үг юм.
“Rio Tinto”-гийн хэвлэлийн төлөөлөгч Ройтерст ирүүлсэн цахим шуудандаа “Голланд хэлэлцээрийн цуцлалт нь Голландад бүртгэлтэй хувьцаат компанийн “Оюу Толгой”-н ашиглалтанд нөлөөлөхгүй. Учир нь уг компани тусдаа Монгол улстай хөрөнгө оруулалтын “тогтвортой байдал”-ын гэрээг 2009 онд хийсэн. Тиймээс “Рио Тинто” Монгол Улсын хуулийн дагуу бүх татвараа төлдөг, цаашид ч төлөх болно” гэж өгүүлжээ.
Тухайн үед Монголын талын гэрээ хүчингүй болгох шийдвэр өргөн хүрээг хамаараагүй, зөвхөн татварын эргэн тойрон дахь асуудалтай холбоотой байсан. Дээрээс нь хөрөнгөтэй орнууд томоохон компаниудаа татвараас зайлсхийхэд нь туслах зорилгоор ядуу орнуудад тусламж үзүүлэх явдал нилээн түгээмэл байгаа. Аргентин улс өнгөрсөн жил Швейцарь, Испани, Чили зэрэг орнуудтай хийсэн хэлэлцээрүүдээ цуцалсан. Мөн Замбийн шинэ засгийн газар хоёр талын хэлэлцээрүүдээ эргэн харж байгаа.
Голланд улс татварын асуудалд шударга байхыг хичээж байгаа гэдэг. Тэдний хамгийн сүүлд 2011 онд гаргасан татварын бодлогын хэлэлцүүлэг нь хөгжиж буй орнууд дахь “санхүүгийн шударга систем” нэртэй байжээ. "Сайн татварын бодлого нь татвар авч байгаа засгийн газрыг албан ёсоор бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг" гэж тэд үздэг. Гадаад дахь Хөгжилд зориулсан Голландын Яамны өгүүлснээр татварын хэлэлцээрүүд нь хөрөнгө оруулалтыг хөгжиж буй орнууд руу татаж, “Эдийн засагт нь нөлөөлөхүйц үр дүнг  гаргаж чадах” гэнэ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, “Deloitte-Onch” ХХК-ний нягтлан бодогчдын нэг, Улсын Менежментын Түнш Дэндэвсамбуугийн Ончинсүрэн шиг хүмүүсийн хувьд  асуудлын нэг хэсэг нь Голланд гэнэ. "Ер нь бол Нидерландад бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон компаниуд байдаг бол татварын орлогоо алдах эрсдэл энд байгаа. Хөрөнгө оруулалтын хэмжээг зааж өгөх нь манай эдийн засагт ач холбогдолтой" гэж хотын санхүүгийн дүүрэг дахь дарвуулт хэлбэрт Blue Sky Tower-т байрладаг Ройтерст тэр ярьжээ.
Татвараас зайлсхийхийг зогсоох олон улсын дарамт шахалт тэдгээр орнуудад нэмэгдэхийн хирээр Голланд улс сайнаас илүү хор хохирол учруулах болсон хэлэлцээрүүдээ одоо эргэн харж байгаа. Голланд Улсын Сангийн Нарийн Бичгийн дарга Франс Веекерс хэлэхдээ шударга бус гэж гомдолж байгаа хөгжиж буй таван орны татварын хэлэлцээрийг би дандаа эргэн хардаг. Шаардлагатай гэж үзвэл дахин хэлэлцээр хийх болно. Гэхдээ тэр одоо болтол Монголынхыг эргэн хараагүй л байна. Харин Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ремко Долстра “Веекерс удахгүй Монголд айлчилж, энэ асуудлаар хэлцэл хийхээр төлөвлөж байгаа” гэж ярив.
Татвараас зайлсхийх нь хэзээ ч татварын хэлэлцээрүүдийн зорилго байгаагүй. "Энэ нь хоорондын худалдаа, арилжааг дэмжих зорилготой байсан" гэж Долстра нэмж өгүүлэв.  
"Нидерландаас гаралтай хөрөнгө оруулагч (Turquoise Hill)-ийн ашиг тус одоо нэгэнт тодорхой болсон. Энэ нь Монголын засгийн газрын бүрэн мэдлийн хүрээнд хийгдсэн" гэж “Рио Тинто” мэдэгдэлдээ дурджээ.
 
САНХҮҮГИЙН ТУСГАЙ ИНСТИТУТУУД
Нидерланд улс татвараас чөлөөлөх хэлэлцээрүүдийг 1950-иад оноос эхлүүлсэн. Дөрвөн зууны өмнөөс л тус улс анхны олон үндэстнүүдийн нэг байсан бөгөөд “Dutch East India Company” шиг олон улсын компаниудыг өөртөө татахын тулд татварын хөнгөлөлтийг байнга үзүүлдэг байжээ.
Голландын хувь нийлүүлсэн корпорацийн орлогын татвар 25% байдаг нь харьцангуй өндөр юм. Гэхдээ хоёр талын хэлэлцээр, гэрээний хөнгөлөлт зэрэг нь татварыг огцом бууруулдаг. Өнөөдөр Нидерланд улс нь татварын хэмжээгээ 10%-иас ч доогуур хэмжээнд хүртэл бууруулах боломжтой ашигтай, олон улсын компаниудын сонгох дуртай "хэлэлцээрийн shopping" болсон төв.
Тэдгээр хэлэлцээрүүд нь хэдэн мянган компаниудыг өөртөө татдаг бөгөөд үүнд нь дэлхийн хамгийн том 80 компани багтдаг. Тэд Нидерландад бүртгэлтэй компаниудаа байгуулдаг гэж бизнесийн салбарт үнэлгээ өгөх хороогоор ажилладаг Амстердамын Их Сургуулийн Эдийн Засгийн Судалгааны Төв буюу ЭЗСТ тайландаа дурджээ.
Тэдний ихэнх нь бараа бүтээгдэхүүн гаргадаггүй, үйлдвэрүүдгүй, зөвлөгчгүй эсвэл ажилчидгүй байдаг бол зарим нь буюу “Turquoise Hill Netherlands” шиг нь холимог компаниуд тодорхой хаяг ч үгүй, албан газар ч үгүй байдаг. Харин албан ёсоор “Special Financial Institutions (SFIs)” буюу Санхүүгийн Тусгай Институтууд гэж нэрлэгддэг фирмүүд олон  улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудад зориулж хөрөнгийг нь байршуулах, гадаад дахь хөрөнгө оруулалтын санг зохицуулах, татвараас чөлөөлөгдсөн орлогын шилжилт хөдөлгөөнийг хариуцах гэх мэт үйлчилгээг үзүүлдэг байна.
“Rio Tinto” нь Голландын энэ системийг Монгол руу хийх хөрөнгө оруулалтдаа ашигласан. Үүнд: “Turquoise Hill” болон охин компани “Oyu Tolgoi Netherlands B.V” нар нь санхүүгийн чиглэлээр хувьцаа эзэмшдэг компаниуд гэж явдаг. Хууль ёсны албан бичигт өгүүлсэнээр, “Оюу Толгой Нидерланд” нь 2009 оноос хойш ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө хуримтлуулсан гэдэг ч зөвхөн энэ сарын эхээр л тэд анх удаа уурхайгаасаа зэсийн баяжмалаа ачуулсан. Гэтэл “Оюу Толгой” нь удаан хугацаанд орлого олох үйл ажиллагаа явуулаагүй төдийгүй татвар төлөхгүйн тулд ногдол ашиг ч тараагаагүй.
Нидерландтай хийсэн татварын хэлэлцээрийг ашиглах нь Оюу Толгойгоос Монголын засгийн газарт төлөх татваруудад ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж “Turquoise Hill”-ийн хэвлэлийн төлөөлөгч ярьжээ. 2013 оны зургадугаар сарын сүүлч гэхэд Оюу Толгой нь татвар, төлбөрүүдэд зориулж 1.1 тэрбум ам.долларыг төлсөн аж. "Манайх Монголд байгаа бусад компаниудаас олон ажлын байр бий болгосон, 2012 онд хамгийн их татвар төлдөг 2 дахь компаниар шалгарч байсан. Ачилт эхлүүлсний дараагаас Монголын талд ирэх ашиг нь одоо илүү нэмэгдэж, уурхайн олборлолтын төлбөр, дээрээс нь засгийн газарт өгөх татварын орлого ч өссөн" гэж Rio Tinto веб хуудсан дээрээ дурджээ. 
"Нидерландтай (Голланд) хийсэн татварын хэлэлцээрийг Монголын тал цуцалсан ч ирээдүйд Оюу Толгойгоос өгөх ногдол ашигт ямар ч нөлөө үзүүлэхгүй" гэж Rio Tinto мөн бичжээ. 2009 онд Монголын засгийн газар "татвар авах хэмжээг тогтоохдоо татварын тогтвортой байдлын хэлэлцээр" хийхээр Рио Тинтотой харилцан зөвшилцсөн байдаг.
Мөн Голландад бүртгэлтэй олон компаниуд хэдэн зуун сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгийг Монголтой хамтран эзэмшдэг.
 
ЖИЛД НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР
“Turquoise Hill Netherlands Cooperatief U.A.”-ийн бүртгүүлсэн хаяг нь Амстердам дахь бетонон цутгамалтай, шилэн цамхаг бөгөөд хурдны замын эхлэл, хотын захын галт тэрэгний зогсоолын хоорон дахь замын уулзварт байрладаг. Уг барилга нь “CM Balkans”, “CMI Africa Holdings”, “Tiger Global PIP Holding” гэх мэт компаниудын албан ёсны хаягт ордог.
Голландын Санхүүгийн Тусгай Институтуудын 75% шиг “Turquoise Hill”-ийн ажил хэргийн итгэмжилсэн компани “Intertrust Group” нь бидэнд ярилцлага өгөхөөс татгалзсан юм. “Rio Tinto” ярихдаа “Intertrust” санхүүгийн тусгай институт нь “Turquoise Hill”-д 3 гэрээт ажилтнаа ажиллуулдаг гэсэн бол Ройтерсынхныг компани дээр нь очиход “Intertrust”-ийн хүлээн авагч тэдний тухай юу ч мэдэхгүй байв. Тэдний нэг ч ажилтан бусад компаниудад зориулж ярилцлага өгөх боломжгүй байсан юм. 
Амстердамаас гаралтай Олон Үндэсний Корпорациудын Судалгааны Төв (ОҮКСТ) нь татвараас зайлсхийхийн эсрэг сурталчилгаа явуулдаг бөгөөд саяхны судалгаандаа Бразилаас эхлээд Казакстан хүртэл нийт 28 хөгжиж буй оронд үйл ажиллагаа явуулдаг Олон Улсын Корпорациуд ногдол ашиг, хүүгийн төлбөрөөс жилд 1 тэрбум ам.долларын орлогыг өөртөө авч үлдэхийн тулд Голландын татварын системийг ашигладаг гэжээ. Тэр мөнгө нь өөрөөр хэлбэл тэдгээр орнуудад очих ёстой татварын суутгал бөгөөд энэ жилийн Нидерландын 5.5 тэрбум ам.долларын төсөвтэй тусламжийн сангийн хөрөнгийн 5 хуваасны 1-тэй тэнцэж байна.
"Хөгжиж буй орнуудад бид тусламж үзүүлдэг. Гэхдээ үүнтэй зэрэгцээд бид тэдэнд өөрийн гэсэн орлого хийх боломжгүй болгодог. Хөгжиж буй орнуудын зарцуулалтаас олон улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудад орлого олоход туслаж байгаа нь бидний хувьд хор хөнөөлтэй, хэзээ ч зөвшөөрч болохгүй алдаа" гэж Зүүн Жигүүрийн Ногоон Намын парламент дахь гишүүн Жессе Клавер ярьжээ.
Голланд улсын хувьд ашиг гэдэг нь хоёрдмол утгатай. Холимог (brass-plaque) компаниудын сүлжээнд багтдаг зорилго нь гайхалтай сонсогдож болох юм. Манайхаар эргэлддэг мөнгөний урсгал Голландын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн хэмжээнээс 10 ба түүнээс их ч тэдний ихэнхээс зөвхөн шилжүүлэг л бидэнд хамаатай. 12000 Санхүүгийн Тусгай Институтууд Голландын эдийн засагт 3.4 тэрбум еврог авчирсан гэж Эдийн Засгийн Судалгааны Төв (ЭЗСТ) тайландаа өгүүлээд энэ мөнгө нь Голландын дотоодын нийт бүтээгдэхүүний тал хувиас бага юм гэжээ. Мөн тэнд 13000 хүн ажилладаг. 
Ашиг орлого нэмэгдэхийн хирээр дотооддоо уг салбарт олон асуудал ар араасаа тавигдаж эхэлдэг. "Нидерландад жирийн иргэд дунджаар 39%-ийн татвар төлдөг. Хямралтай үед энэ нь маш хэцүүгээр тусч байсан. Өнөөдөр ажилчид, дэлгүүрийн эзэд маш өндөр татвар төлдөг байхад том корпораци бараг юу ч төлдөггүй" гэж парламентын гишүүн Клавер ярив.
 
ЭРЭЭ ЦЭЭРЭЭГҮЙ ҮЙЛДЭЛ
Зөвлөлт улсын харьяанд байсан 2.8 сая хүн амтай, 2011 онд хүн амынх нь 30% ядуурлын доод түвшинд амьдардаг гэсэн судалгаатай ядуу Монгол Улсын хувьд хувьцааны хувь эзэмшинэ гэдэг том хишиг гэж Азийн Хөгжлийн Банк дүгнэжээ.
2009-2011 оны хооронд Монголын татварын орлого огцом өссөн бол 1991 оноос хойш гадаад ертөнцөд нээлттэй болсон ч хувь нийлүүлсэн татварын талаар туршлага бага байсан. Сангийн дэд сайд С.Пүрэв “2010 онд Нидерландаас Монголд 10 тэрбум еврогоос их хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үед энэ нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс 2 дахин их байсан бол 2004 онд 4 тэрбум еврогоос илүү гарч байсан ч Голланд улс уул уурхайтай холбогдож байгаагүй” гэж ярив.
Улаанбаатар дахь засгийн газрын байрны уужим саруул өрөөндөө хэлмэрчээрээ дамжуулан Ройтерст "Давхар татварын хэлэлцээр хийх нь чухал гэдгийг бид сайн ойлгож байна. Бидэнд хэрэгтэй зүйл ... Монголд зориулсан давхар татварын гэрээнүүд" гэж С.Пүрэв өгүүллээ.
Голландтай хийсэн хэлэлцээрээс болж хэр их хэмжээний татварын орлогоо алдаж байгааг хэлэх боломжгүй. Оюу Толгойн үйл ажиллагаа Нидерландын татварын систем дээр суурилаагүй, өөр байсан бол татварууд ч өөр байх байсан гэж Монголын Сангийн Яамнаас мэдэгдэв.
Монгол улс анх 2011 оны гуравдугаар сард Нидерландтай хийсэн татварын хэлэлцээрээ өөрчлөх санал тавьсан. Тэгээд гурван сарын дараа “Үгүй” гэсэн хариулт хүлээж авсан гэж С.Пүрэв өгүүлэв.
Үүний дараа Монгол улс гэрээнд өөрчлөлт оруулахаар таван санал илгээсэн. 2011 оны арванхоёрдугаар сард Нидерланд улс нэг саналыг хүлээж авсан бөгөөд тэр нь ногдол ашгийн хувийг 5%-д хүргэхийг Монголын талд зөвшөөрсөн. Хариуд нь Монгол улс "Энэ хэтэрхий бага, бас хэтэрхий оройтсон. Бидний цуцлахыг хүссэн шийдвэр тэр тоотой холбоотой байсан" гэж С.Пүрэв нэмж ярив. 2012 оны есдүгээр сард шаардлагатай хуулийн төслийг парламент нь баталсан ч үр дүн нь 2014 оны нэгдүгээр сараас мэдэгдэнэ.
Голландын сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч Долстра “Нидерланд улс хэлэлцээртээ өөрчлөлт оруулахаар болсон Монголын шийдвэрт харамсаж байна" гэж ярьжээ.
2012 онд Олон Улсын Валютын Сан “Монгол улс татварын орлогодоо маш их хохирол учруулж байгаа 30-аас олон давхар татварын хэлэлцээрүүдээ "Шилж сонгон дахин хэлэлцээр хийх"-ээр эргэн харах хэрэгтэй” гэж онцолсон байна. Гэрээнүүд хохирол учруулахаар ноцтой бол хориг (хязгаарлалт) тавьж, хэлэлцээрүүдийг нөхөн залруулахыг шаардах эрхтэй. Нидерландтай хийсэн Монголын хэлэлцээр шударга бус бол цуцлахыг шаардаж болно гэж ОУВС ярьсан бол Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын өгүүлснээр буурай орнуудтай хийсэн Голландын хэлэлцээрүүд нь татварын чухал орлогоосоо татгалзахад хүргэж байж болох юм гэв.
"Хэлэлцээрүүд нь хөгжиж буй орнуудад ашигтай гэж Голландын засгийн газар баталж байгаа нь ор үндэсгүй зүйл юм. Голландын татварын хэлэлцээрүүд нь ядуу орнуудын орлогод ноцтой сөрөг үр дагавар учруулж, тэдгээр татварын алдагдлуудыг DTA-ын үр дүнд эсвэл давхар татварын гэрээгээр хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх замаар нөхөж байгаа гэх ямар ч нотолгоо алга" гэж Олон Үндэстний Корпорациудын Судалгааны Төвийн судлаач Катрин МкГауран ярив.
Харин Голландын Сангийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Роел ван дер Мейж “Манай хэлэлцээрүүд нь хөгжиж буй орнуудын санхүүгийн байдлыг орлогын эрсдэлийг бууруулах замаар нэмэгдүүлж, хоёр удаа татвар авдаг нь хөрөнгө оруулагчдад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хууль ёсны баталгаа болдог. Тиймээс "хөгжиж буй орнууд байнга татварын хэлэлцээр хийхийг хүсдэг" гэж мэдэгджээ.
Үүнд Монгол улс тийм ч итгэлтэй биш байна. Бусад орнуудтай хийсэн тохиролцоонуудаа дахин эргэн харах гэж байгаа. "Бид Монгол улсад тохирох стандартай татварын гэрээний загвартай болох болно. Мөн ойрын хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулсан хөрөнгө оруулалтын шинэ хуультай болохоор хэлэлцүүлэг явуулж байна" гэж С.Пүрэв өгүүлэв.
Эцэст нь, хэрвээ "гэрээний таагүй нөхцлүүдийг цуцалж чадах юм" бол татварын хэлэлцээрүүдийг тэд мөрдөж болох юм.
Монголын асар том уул уурхай 2021 онд л бүтээгдэхүүнээ бүхэлд нь олборлодог болно. Үүнд бэлтгэлтэй байхын тулд авч чадахгүй байгаа татварын хэлэлцээрүүдээ цэгцлэхийг хүсч байна. Үгүй бол “энэ нь хүмүүсийг сул дорой, гутранги, өөртөө итгэлгүй, бусдаас хамааралтай болгож байна” гэж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Нацагийн Удвал өөрийн бодлоо бидэнтэй хуваалцлаа.
 
 
Орчуулсан Б.Гүнжмаа
 
Special report: In tax case, Mongolia is the mouse that roared
(Reuters) - Turquoise Hill Netherlands is a little-known Amsterdam-based company with three employees, no office, and not even its own mailbox. To the government of Mongolia, though, the company represents billions in taxes that it will never see.
Turquoise Hill was created in 2009, five years after Mongolia and the Netherlands signed a tax treaty to avoid double taxation and boost investment in Mongolia. But in 2011, Mongolia decided to cancel the pact, arguing that it would cost the country income from one of the most lucrative gold and copper mines in the world.
The move was rare - tax experts say only a handful of such deals between countries have ever been cancelled - and it highlights a big contradiction.
The Netherlands, which has more than 90 such treaties globally, spent roughly 13 million euros ($17 million) on three aid programs to Mongolia in 2009 and 2010. Globally its aid budget is about $5.5 billion - the fifth most-generous rate among rich nations at 0.71 percent of Gross National Income, according to the OECD. At the same time, Europe's fifth largest economy hosts some 12,000 companies like Turquoise Hill through which multinationals channel about $10 trillion both in and out of the country largely to avoid taxes, according to a June report by Amsterdam University.
The Netherlands may help countries like Mongolia with aid, but it also undermines development in poor countries by making it easier for companies to cut taxes.
In the Mongolia case, a big beneficiary was Anglo-Australian mining giant Rio Tinto. Toronto-listed Turquoise Hill Resources, named after the giant Oyu Tolgoi open pit mine in the Gobi Desert, is 51 percent owned by Rio Tinto. Oyu Tolgoi means turquoise hill, and the Toronto company in turn owns 66 percent of the project, with the government holding the rest.
The mining unit has so far spent $6.49 billion on the mine, which Rio Tinto believes will become the third largest for copper in the world. That investment amounts to more than half the size of Mongolia's $10 billion a year economy.
Mongolia's decision to unilaterally end its tax deal with the Netherlands - it also broke off similar deals with Luxembourg, Kuwait and the United Arab Emirates at the same time - was based on a reassessment of the fairness of the agreements. "We started to question why these countries would have greater advantages in Mongolia than us," said Vice Finance Minister Surenjav Purev.
Under normal circumstances, Mongolia would levy a 20 percent withholding tax on dividends paid by mine companies. But the dual taxation agreement allowed Dutch-registered firms to channel income from dividends, royalties and interest earned in Mongolia through their Dutch company, so pay no withholding tax. Other Dutch treaties with states that charge little or no tax, such as Bermuda, let companies move that money on from the Netherlands to tax havens.
Terminating the treaty means firms that use countries like the Netherlands to channel tax-free earnings from Mongolia could lose the tax benefits, or be forced to seek a different low-tax route.
However, a Rio Tinto spokesman told Reuters in an email that the cancellation of the Dutch treaty will not affect Oyu Tolgoi's use of its Dutch holding company, because the firm has a separate investment agreement with Mongolia which "stabilizes" treaties that were in force in 2009. Rio Tinto said it has and will continue to pay all taxes due under Mongolian law.
Mongolia's termination was noticed in tax circles at the time but not more widely, and comes as developing nations are increasingly concerned about the help that rich countries give big firms to avoid taxes. Last year, Argentina terminated treaties with Switzerland, Spain and Chile. Zambia's new government is also reviewing bilateral treaties.
The Dutch say they strive to be fair on tax. Their latest tax policy, outlined in 2011, calls for "a fair fiscal system" in developing countries. "Good taxation plays an important role in strengthening the legitimacy of the recipient government," it said. The Dutch Ministry for Foreign Development says its tax treaties help developing countries attract investment and "can lead to significant economic effects."
But for people like Dendevsambuu Onchinsuren, Country Managing Partner at accountants Deloitte-Onch LLC in Mongolia's capital Ulan Bator, the Dutch are part of the problem. "In general, if there are more companies working in Mongolia through the Netherlands, there is the risk of losing tax revenue," she told Reuters in the sail-shaped Blue Sky Tower in the city's financial district. "In terms of the amount of investment, it's significant to our economy."
As international pressure mounts for countries to stem tax avoidance, the Dutch are now considering whether their treaties do more harm than good. Dutch State Secretary of Finance Frans Weekers said he was already reviewing tax treaties with five developing countries to determine if they may be unfair, and will re-negotiate if they are. So far he is not looking at the Mongolia case, but Finance Ministry spokesman Remco Dolstra said that Weekers plans to visit soon and will discuss the matter.
Tax evasion was never the aim of the tax treaties, Dolstra said. "It was meant to bolster trade ties."
"The use of a Netherlands-based investor (Turquoise Hill) was entirely transparent at the time," Rio Tinto said in a statement. "It was done with full knowledge of the government of Mongolia."
SPECIAL FINANCIAL INSTITUTIONS
The Netherlands started cutting treaties on tax in the 1950s. The country which four centuries ago produced one of the first multinationals, the Dutch East India Company, would often include tax breaks that were attractive to international firms.
Dutch corporate income tax, at 25 percent, is relatively high. But exemptions and bilateral deals reduce it sharply. Today the Netherlands is a centre for "treaty shopping" - where multinationals pick and choose locations depending on the tax benefits, which can often reduce effective tax rates to below 10 percent.
Those deals have attracted thousands of firms, including 80 of the world's largest, to set up brass-plaque companies in the Netherlands, according to the report by Amsterdam University's Centre for Economic Research (SEO), which was commissioned by the business community to measure the sector.
Most have no material presence, factories, advisers, or employees. Some, such as Turquoise Hill Netherlands, don't even have their own brass plaque. Officially known as Special Financial Institutions (SFIs), they perform financial roles like holding assets for multinationals, channeling funds into foreign investments, or shifting profits to tax havens.
Rio Tinto has used the Dutch shell structure to channel investments into Mongolia: Turquoise Hill and a subsidiary, Oyu Tolgoi Netherlands B.V., are among financial holding companies it has used. Regulatory filings show that Oyu Tolgoi Netherlands has built up nearly $1.5 billion in financial assets since 2009, even though the first trucks laden with copper concentrate only left the mine earlier this month. Oyu Tolgoi has not been operating long enough to generate profit, so no dividends have been paid out yet on which it could save tax.
The use of the tax treaty with the Netherlands does not affect the taxes that Oyu Tolgoi pays to the Mongolian Government, a spokesperson for Turquoise Hill said. By the end of June 2013, Oyu Tolgoi had paid over US$1.1 billion in taxes, fees and other payments. "It created more jobs than any other company in Mongolia, and was the second highest taxpayer in the country in 2012," Rio Tinto says on its website. "The benefits for Mongolia will be even greater now that shipments have commenced as royalty payments and increased income from taxation flow to the government."
That said, "the cancellation by Mongolia of its tax treaty with the Netherlands will have no impact on any dividends paid by Oyu Tolgoi in the future," Rio Tinto said. The Mongolian government agreed with Rio Tinto in 2009 to "tax stabilisation measures that included the stabilisation of tax treaties then in force."
A handful of other Dutch-registered holding firms also hold hundreds of millions of dollars in assets associated with Mongolia.
$1 BILLION A YEAR
The registered address of Turquoise Hill Netherlands Cooperatief U.A. is in a concrete and glass-fronted tower on a busy traffic junction between a suburban rail station and a motorway entrance in Amsterdam. The building is also the official address for companies with names such as CM Balkans, CMI Africa Holdings and Tiger Global PIP Holding.
Like 75 percent of Dutch SFIs, Turquoise Hill's affairs are looked after by a trust company, Intertrust Group, which declined comment. Rio Tinto said Intertrust provides three contracted employees dedicated to Turquoise Hill, but when Reuters visited, Intertrust's receptionist knew nothing about them. No employees for the other companies could be located for comment.
The Centre for Research on Multinational Corporations (SOMO), an Amsterdam-based group that campaigns against tax avoidance, found in another recent study that multinational corporations in 28 developing countries, from Brazil to Kazakhstan, used the Dutch tax system to save $1 billion a year on dividends and interest payments alone. That is money that would otherwise be paid to those countries in withholding tax, and is equivalent to around one-fifth of the Netherlands $5.5 billion budget for development aid this year.
"We provide aid to developing countries, but at the same time we make it impossible for them to generate their own income," says Jesse Klaver, a member of parliament for the Green Left party. "It's harmful and unacceptable for us to help multinationals make profits at the expense of developing countries."
For the Dutch, too, the benefits are ambiguous. The sums involved in its network of brass-plaque companies may sound enormous - money flows are more than 10 times annual Dutch GDP - but the country is little more than a means of transit for most of that. The 12,000 Special Financial Institutions contributed 3.4 billion euros to the Dutch economy, the SEO report said - that amounts to less than half a percent of Dutch GDP. They account for 13,000 full-time employees.
With the benefits flowing to just a select few, the sector is raising questions at home. "In the Netherlands, ordinary citizens pay an average of 39 percent in taxes," said MP Klaver. "It's a hard sell, during a time of belt tightening, to have workers or greengrocers pay such high taxes when a large corporation pays almost nothing."
BOLD GESTURE
The stakes are even bigger for impoverished Mongolia, a former Soviet state of 2.8 million people, 30 percent of whom lived below the poverty line in 2011, according to the Asian Development Bank.
Mongolia, whose tax revenues rose sharply between 2009 and 2011, has had little experience of corporate taxation since it opened up to the outside world in 1991. Its Vice Finance Minister Purev said that as much as 10 billion euros were invested in Mongolia from the Netherlands in 2010, which at the time was already equal to more than twice the country's GDP and an increase from 4 billion euros in 2004. That wasn't because the Dutch specialise in mining, Purev notes.
"We do understand that it is vital to have double tax treaties," he told Reuters through an interpreter in his spacious office overlooking Ulan Bator's government buildings. "We need ... double tax treaties that are for Mongolia."
The Mongolian finance ministry said it was impossible to say how much tax revenue it stood to lose because of the Dutch agreement. If Oyu Tolgoi had not used Netherlands as its tax base, it could have used another centre, and taxes vary.
Mongolia first contacted the Netherlands in March 2011 to request changes to the tax agreement. Three months later, it received a reply, said Purev: No.
Mongolia then sent five different proposals to amend the treaty. In December 2011, the Netherlands agreed on one change: to allow Mongolia to tax dividends at 5 percent. Mongolia said that was too little, too late. "It was at that point that we decided to cancel," said Purev. Parliament passed the legislation needed in September 2012 and it takes effect in January 2014.
Dolstra, the Dutch finance ministry spokesman, said the Netherlands would have preferred to amend the treaty and "regretted the decision."
In 2012, the International Monetary Fund said Mongolia should consider "selectively re-negotiating" more than 30 tax treaties which are potentially harmful to tax revenue. Terminating should be an ultimate remedy to force negotiations if agreements are potentially harmful, it said. It declined to say if the treaty with the Netherlands is unfair to Mongolia, but the OECD has in the past said the Dutch treaties with poor countries may deny them important tax revenue.
"The Dutch government's claim that treaties are beneficial for developing countries is simply not true," said researcher Katrin McGauran at the Centre for Research on Multinational Corporations. "Dutch tax treaties have a seriously negative impact on poor countries' revenue and there is no evidence that these tax losses are compensated with an increase in investment as a result of having DTAs," or double tax agreements.
Roel van der Meij, a spokesman for the Dutch finance ministry, said the treaties improve developing countries' finances by reducing the risk the same income will be taxed twice, as well as boosting cooperation and legal certainty for investors. "Developing countries regularly request tax treaties," he said.
Mongolia is not so sure. It is also revisiting its arrangements with other countries. "We will be implementing for Mongolia a standard tax treaty form," said Purev. "We are issuing a new investment law for foreign investors for the coming period."
Once that is in place, tax treaties may follow if "we can come to an agreement to abolish any disadvantages."
Mongolia's massive mine will reach full production by 2021. To prepare for that, it wants to seal deals on tax which do not, in the words of opposition presidential candidate Natsag Udval, make its people "weak, pessimistic, not confident or self-reliant."
 
 
businessnews.mn

Татварын хувьд Монгол Улс нь аврал эрж буй хулганатай адил  
Үзсэн: 3590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй