Шууд Chart

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл хийлээ

2014-11-10 15:28:09

Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ өнөөдөр  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Тайвань Улсын Тайпей хотноо Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож тавдугаар байрт шалгарсан талаар мэдээлэл өгөөд Монголын сагсан бөмбөгийн баг тамирчдын ур чадвар, амжилт өндөр түвшинд хүрч байгааг онцлон тэмдэглэв.

Хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө


УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл хийлээ  
Үзсэн: 1389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй