Шууд Chart

“Да хүрээ“ захын автозогсоол стандартын шаардлага хангасангүй

2013-08-06 15:56:18

Замын хөдөлгөөний ачаалллыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Да хүрээ” захын автомашины зогсоолын байдалд хяналт шалгалт хийжээ.  Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ трейд” ХХК компанийн эзэмшлийн 6,5 га талбайд 2500 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг юм байна. Да хүрээ зах нь 7 орц, гарц бүхий худалдааны хашаатай бөгөөд 163 автомашины багтаамж бүхий 3 зогсоолтой юм байна. Мөн худалдааны цэг, контейнерийн завсар 40 автомашины зогсоол нэмж байгуулжээ. Гэвч ил зогсоолыг байгуулахдаа “Тээврийн хэрэгслийн үйлчилгээ, гаражийн байгууламжийн төлөвлөлт”-ийн шаардлагыг хангаагүй байна. Мөн гадна зогсоолууд борооны ус зайлуулах суваг, хоолой байгууламжгүй, зогсоолын аюулгүйн тэмдэглэгээг шар зураасаар тэмдэглээгүй, 1 зогсоолын талбайг тэгшилж цардаагүй, худалдааны контейнерын болон худалдаа эрхлэгчдийн эзэмшиж буй талбайн цемент ховхорч, нүх гарсан, захын орчимд автомашины замын зорчих хэсгийн 1-р эгнээнд автомашин байрлуулан худалдаа эрхэлдэг зэрэг зөрчлүүд илэрсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


“Да хүрээ“ захын автозогсоол стандартын шаардлага хангасангүй  
Үзсэн: 1092 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй