Шууд Chart

Томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэх асуудлыг судалж байна

2013-08-06 15:59:21

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалллыг бууруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийг хотоос нүүлгэн шилжүүлэх тухай хүсэлтийг иргэд нийслэлийн удирдлагуудад байнга уламжилдаг. Тиймээс “Авто замын түгжрэлийг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах” эрх, үүрэг бүхий  ажлын хэсэг иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу томоохон зах, худалдаа үйлчилгээний төвийн ойролцоох замын хөдөлгөөний түгжрэлийг хэрхэн бууруулах тухай санал асуулгыг нийслэлийн албан ёсны цахим хуудас болох www.ulaanbaatar.mn болон www.news.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтийн дунд  явуулж эхлээд байна.  Одоогоор санал асуулгад оролцсон иргэдийн 88-аас дээш хувь нь зах, худалдааны төвүүдийг хотоос  нүүлгэн шилжүүлэхийг дэмжсэн байна. Иргэдийн өгсөн саналыг үндэслэн зах худалдааны төвүүдийг хотоос нүүлгэх талаар ажлын хэсэг зөвлөлдөж, тухайн бүсийн замын хөдөлгөөн, автомашины зогсоолд судалгаа хийж, нүүлгэн шилжүүлэх газар, байршлыг тогтоохоор ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэх асуудлыг судалж байна  
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй