Шууд Chart

Э.Бат-Үүл: Хурдны зам хотын дэд төвүүдийг хөгжүүлэх “гол судас” болно

2013-08-08 08:53:48

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Гудамж” төслийн үйл ажиллагаатай танилцаж, Эдийн засгийн хөгжлийн сайд болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдлагуудтай цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар санал солилцлоо.

Тэрбээр “Хурдны зам бол зөвхөн замын ачааллыг бууруулах бус, нийслэлийн зарим байршилд газар ашиглалтыг сайжруулах, олон дэд төв бүхий хотыг байгуулахад чухал ач холбогдолтой. Тухайлбал, Сонсголон орчимд газар ашиглалт хангалттай биш.

Тиймээс энэ орчимд хотын дэд төв байгуулаад мөн хурдны замынхаа орц, гарцыг шийдээд өгвөл хот хөгжинө. Олон улсын жишиг ч тийм байдаг. Хурдны замынхаа гол гол зангилаанууд дээр дагуул хотуудаа байгуулдаг. Тэгж байж газар ашиглалт нь үр дүнтэй болж, эдийн засгийн эргэлтэд ордог” гэлээ.

Нийслэлийн хүн ам сая хол давсан ч дүүргүүдийн байршил, төлөвлөлт нь 60, 70-аад оныхоо загвараар байгаа. Харин одоо Шинэчлэлийн Засгийн газар дүүргүүдээ тэлэх бус, дагуул хот, хаяа хотуудыг бий болгохыг зорьж байгаа.

Жишээ нь, Сэлбийн хурдны зам ашиглалтад ороход Хандгайтад томоохон Эко хот шинээр бий болно. Товчхондоо, хэвтээ болон босоо тэнхлэгийн хурдны замууд хотын дэд төвүүдийг хөгжүүлэх нэг “гол судас” болох учиртай гэдгийг хотын дарга онцолсон юм.

Түүнчлэн Налайх, Багануур гэх мэт алслагдсан дүүргүүдийн замыг хурдны зам болгож, Туулын хурдны замтай холбосноор дагуул хотууд хөгжих нэг суурь болно гэдгийг ч дурдаж байв.

“Гудамж” төслийн хүрээнд хотын авто замын сүлжээг сайжруулан хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй 33 уулзварын өргөтгөл шинэчлэлийн тухайд “Үнэхээр хотын зам шиг зам, уулзвар шиг уулзварууд ашиглалтад орж байна.

Одоо үүнийгээ бид тогтмол арчлах хэрэгтэй. Зам арчлалтын техник хэрэгсэл худалдан авах асуудлыг зохих төвшинд шийдэцгээе” гэсэн юм.

“Гэр хороолол” дэд төслийн эхлэл болох Гандан орчмын дахин төлөвлөлт мөн л онцгой ач холбогдолтой ажил. Яагаад гэвэл энэ ажил бусад бүх гэр хорооллын дахин төлөвлөлтийн загвар болох ёстой.

Тиймээс энэ намар, өвөлдөө багтаан холбогдох бүхий л судалгаа, шинжилгээ, зураг төслийн ажлыг дуусгаж, ирэх хавраас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг дуулгалаа.


Э.Бат-Үүл: Хурдны зам хотын дэд төвүүдийг хөгжүүлэх “гол судас” болно  
Үзсэн: 2440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.194.xxx [103.11.194.xxx] 2013-08-08 19:37
nuden deer chini hotiin nogoon baiguulamj ymar goe bolson ni, zambraagui reklamnii sambaruudiig buulgasanaar uzegdeh orchin chuluutei bolson ni, uulzvaruudiig urgutguj dugaariin hyzgaarlalt hiiseneer zugjrel ers bagassan ni haragdaj bgaa biz de. uneheer teneg ni dendsen humuus mash olon baih yum daa zailuul.
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-08 19:36
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-08-08 13:26
103.11-ТЭЙ ХҮНИЙ БИЧСЭН ИХ Л САЙХАН САНАЛ БАЙНА ДААНЧ НААДУУЛ ЧИНЬ ТЭРИЙГ МЭДЭХГҮЙ УУЛЗВАРУУД БОЛГОСНООР ЗАМ ӨРГӨН БОЛЖ БАЙНА ТЭРҮҮГЭЭР ЯВГАН ЗОЧИГЧ НОГООН ГЭРЛЭЭР ГАРЧ АМЖИХГҮЙ БАЙНА ЯАГААД ГЭВЭЛ 1, ГЭРЛЭН ДОХИОНЫ ХУГАЦАА ХУУЧИН НАРИЙН ЗАМДАА ТААРСАН ХЭВЭЭР 2, МАШИНУУД УЛААН ГЭРЭЛ АСЧААД БАЙХАД Л ЗҮТГЭСЭЭР ХҮНЭЭ ГАРГАХ ЦАГИЙН ХАГАСЫГ ХААЧИХАЖ БАЙНА 3, ЖОЛООЧ НАР ЯВГАН ХҮНЭЭ ХҮНДЛЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ ЖИШЭЭ НЬ ЧИГЭЭРЭЭ НОГООН ГЭРЛЭЭР ГАРЧ БАЙГАА ХҮНИЙГ ЗҮҮН ГАР ТИЙШЭЭ /БАРУУН Ч БАЙЖ БОЛНО/ ЭРГЭЖ БАЙГАА МАШИН ЯВГАН ЗОРЧИГЧОО ЭХЛЭЖ ГАРГАНА ГЭЖ БАЙХГҮЙ ИХ ДУТУУ ДУЛИМАГ ЮМААР РЕКЛАМДААД БАЙХ ЮМАА
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-08-08 10:32
amjih uu . ehniihee ajliig hiigeegui baij. amaaraa yarisan neg hun
202.21.105.xxx [202.21.105.xxx] 2013-08-08 10:08
yariad l baikh yum, khiil dee kk
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-08 10:00
Нэг санал. Уулзваруудыг өргөтөж байгаа нь сайшаалтай л ажил, Гэхдээ зарим нэг уулзварын ачаалал багасах нь бүү хэл харин ч эсэргээрээ их бөглөрөх болсон байна. Миний бодлоор 33 уулзварыг өргөтгөх биш харин тэр хөрөнгөөрөө ГОЛ ГОЛ, ЦӨӨН ХЭДЭН уулзварыг өөр өөр түвшинд (давхар гэх юм уу) огтлолцуулж, гэрлэн дохиогоо цөөрүүлсэн бол илүү үр дүнтэй байх байсан болов уу. Ажлын амжилт хүсье.
202.21.105.xxx [202.21.105.xxx] 2013-08-08 09:56
sha sha
202.126.90.xxx [202.126.90.xxx] 2013-08-08 09:22
bolj bna shuu

Бидэнтэй нэгдээрэй