
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголын Хөрөнгийн биржээс хамтран “Үйлдвэрийн салбарын хөгжилд хөрөнгийн зах зээлийн оролцоо” сэдэвт форум өнөөдөр боллоо. Форумын гол зорилго нь санхүүжилт шаардлагатай байгаа импортыг орлох үйлвэрлэлийн төслүүд болон компаниудын төлөөллийг хөрөнгө оруулагчид, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч уулзуулах явдал байсан юм. Төсөл хэрэгжүүлэгчид өөрсдийн төслөө танилцуулласан байна. Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн бирж, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл илтгэл тавьж, хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчин, хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгон санхүүжилт татах боломжуудыг танилцууллаа. Форумын төгсгөлд оролцогчид өөрсдийн туршлагаас хуваалцаж, хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, өөр бусад сонирхсон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
“Үйлдвэрийн салбарын хөгжилд хөрөнгийн зах зээлийн оролцоо” сэдэвт форум боллоо | ||
Үзсэн: 1792 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.