Шууд Chart

Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх замыг 12-нд нээнэ

2013-08-08 13:20:50

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Наранбулаг-Хан" ХХК-ийн шинэчилж байгаа Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх 900 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилт хийж байна. Сүүлийн үед усархаг бороо орсноос шалтгаалан зам барилгын ажил хоёр хоногоор хойшилсон хэдий ч ирэх даваа гаригт буюу 8 сарын 12-нд замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байна. Урьдчилсан төлөвлөгөөгөөр Цагаан байр хүртэлх замыг 8 сарын 12-нд, Дэнжийн мянгын уулзвар хүртэлх хэсгийг 19-нд нээх байсан. Ийнхүү хучилтын ажлын графикт хугацааг шахаж, техник төхөөрөмж, хүн хүчээ нэмснээр 12-ны өглөө зорчих хэсгээ нээж амжвал ажлын төлөвлөгөөт хугацаа 7 хоногоор урагшилна. гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ. 

Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх замыг 12-нд нээнэ  
Үзсэн: 920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй