
Увс аймгийн төвд шинээр баригдаж буй дулааны хоёрдугаар эх үүсвэрийг турших, горим тохиргоог тааруулах ажил эхэлжээ.
Эхний 7 хоногт шинэ Дулааны станцын нэг, хоёрдугаар зууханд гал оруулах, шугам сүлжээнд горим тохируулга хийх ажлыг амжуулсан бол өнөөдрөөс хотын төвийн гол шугамаар ус шахаж, туршиж үзэнгээ горим тохируулгыг нь хийж эхэлсэн байна. Дулааны станцын горим тохируулгын ажил жигдэртэл туршилт явуулах бөгөөд гарсан зөрчил доголдлыг тухай бүрт нь засч байгаа аж.
Улаангом хотноо шинээр баригдсан дулааны хоёрдугаар эх үүсвэрийн барилга угсралтын ажлыг Улаанбаатар хотын “Баянхайрханы чоно” компани сүүлийн гурван жилийн хугацаанд барьж гүйцэтгэсэн юм.
Шинэ дулааны станцаа туршилтаар ажиллуулж эхэлжээ | ||
Үзсэн: 1762 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.