
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төслийн талаар хэлэлцлээ.
Төслийн танилцуулгын дараа гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, саналаа хэлсэн. А.Тлейхан, Ц.Нямдорж, Ц.Баярсайхан нарын гишүүд өмнө нь хэрэгжүүлсэн Тогтвортой амьжиргаа 1, 2 төслийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар ажлын хэсгээс асуугаад уг төсөл нь маш олон зүйл рүү орж буруу төлөвлөгдсөн. Өмнө нь хэрэгжүүлсэн байдлаас харахад төдийлөн үр дүнтэй байж чадахгүй байгаа. Суманд төслийн мөнгөөр сайн засаглал хөгжүүлнэ гэх мэт дэмий зүйлд мөнгө үрэх шаардлага байхгүй. Зээл хэдий урт хугацаатай ч төлж барагдуулах нь зайлшгүй тул бусад хөгжлийн хэрэгцээнд зориулсан төслийг зээлээр санхүүжүүлэх шаардлагатай байгаа тухай хэлж байв. Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураахад "Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төслийг зөвшилцөхийг гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Байнгын хороо санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байгын хороонд хүргүүлэх юм.
"Тогтвортой амьжиргаа-3 төслийг дэмжсэнгүй | ||
Үзсэн: 1488 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.