
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж Засгийн газраас өнгөрсөн сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжсэн юм.
Мөн Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлуудын хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч Г.Уянга гишүүн мөн санал гаргаж, түүний саналыг гишүүд дэмжсэнээр үлдсэн асуудлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар тогтлоо. Тэрбээр "Засгийн газрын сайд нар томилогдоогүй, ажлын хэсгийн бүрэлдэхүүн дунд байхгүй яамны ажилтнууд сууж байгаа нь зохимжгүй байна. Тиймээс хэлэлцэх асуудлуудыг хойшлуулах саналтай байна" хэмээсэн юм.
Эдийн засгийн байнгын хороо хуралдав | ||
Үзсэн: 914 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.