Шууд Chart

Иргэдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгууллаа

2014-12-04 13:34:04

“Жиа Ши Да” ХХК нь Баянгол дүүргийн ХVIII хороонд 110 айлын орон сууц барьж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг худалдан авагч нарт гаргаж өгөхгүй нутаг буцсаны улмаас  ашиглалтад ороод гурван жил болжээ. Гэвч одоог хүртэл “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-гээ авч чадахгүй байгаа талаар нэр бүхий 28 иргэнээс гаргасан гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн орон сууцны корпорацитай хамтран холбогдох асуудлыг шийдвэрлэх зорилготой уулзалт хийжээ.  Уулзалтын үр дүнд баримт бичиг нь бүрэн 17 иргэний амьдарч буй орон сууцны “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-г гарган өгч байна. Үлдсэн 11 иргэний “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-г гаргахад шаардлагатай баримт бичиг дутуу байсан тул дутуу баримт бичгийг бүрдүүлж олгохоор боллоо.

 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Иргэдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгууллаа  
Үзсэн: 1375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй