
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр дэд бүтцийн салбарт энэ онд шинээр барьсан, засварлаж шинэчилсэн барилга байгууламжид Мэргэжлийн ерөнхий хяналтын газраас хийсэн хяналт шалгалтын дүн гарчээ. Барилгын салбарт улсын төсвөөс энэ онд санхүүжилт авсан ч 257 барилга байгууламжаас 239 нь буюу 92.99 хувь нь хяналт шалгалтад хамрагдсан байна. Үүнээс гадна орон нутгийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө санхүүжилтээр барьж буй нийт 221 барилга байгууламжууд хяналт шалгалтад хамрагдсан байна.
Барилгын техникийн хяналтын чиглэлээр шалгалтад хамрагдсан нийт 239 барилгаас 22 барилгын угсралтын ажил хяналтын хуудас болон эрсдлийн үнэлгээр их эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Харин 42 барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт, 13 барилгын ажилд захиалагчийн хяналт огт хийгдээгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Хамгийн нийтлэг зөрчил буюу нийт 460 барилгын угсралтын ажлыг гүйцэтгэгч компаниудын инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын хүрэлцээ ялангуяа орон нутагт хангалтгүй дүн авчээ.
Хяналт шалгалтаар илэрсэн нийт зөрчлийн тоо 896 бөгөөд үүнээс 398 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилга байгууламжид илэрч байгаа зөрчил дутагдлыг ангилж үзвэл техникийн бичиг баримтын талаарх зөрчил 23,4 хувь, зураг төсөлд илэрч байгаа алдаа зөрчил 18,4 хувь, үлдсэн 58.2 хувь нь барилгын угсралтын ажил болон материалын чанарт илэрсэн зөрчил эзэлжээ. Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудад салбарын хууль, тогтоомж, норм дүрэм, аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөг өгч, ноцтой зөрчил гаргасан байгууллага аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ авчээ.
Төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилга байгууламжаас 896 зөрчил илэрчээ | ||
Үзсэн: 1474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.