
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Том төрөөс-Ухаалаг төр" санаачилгын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт хийж хэрэгжүүлсэн Мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төвийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус төвийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго нар тууз хайчилсан байна. Тус төв үүдээ нээснээр төрийн байгууллага бүрийн үйл ажиллагаанд анализ хийж, дахин инженерчлэл хийхээс ухаалаг төрийг бүтээх ажил эхлэх болож бүрдэж байгаа аж. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын бүх үйл ажиллагаанд цогц анализ хийж, дахин инженерчлэл нэвтрүүлэн, шинэ дизайнаар туршилт хийх гэнэ. Энэ ажлыг гадны мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд өөрсдөө хийж гүйцэтгэсэн байна.
Тамгын газрын мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төвийн нээлт боллоо | ||
Үзсэн: 791 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.