
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан гаргаж буй "Монголын Ардчилал Японы хэвлэлд" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Гэрэл зурагчин Хироюки Усами, тэртээ 25 жилийн өмнө Монголд ирээд -28 хэмийн хүйтэнд зураг авч чадах болов уу гэж санаа зовж байсан ч өнөөдөр 25 жилийн өмнөх Монгол Улсыг монголчуудад танилцуулахдаа тун баяртай байгаагаа хуваалцлаа. Тус гэрэл зургийн үзэсгэлэнд 70 гаруй гэрэл зураг болон тухайн үеийн Японы сонинуудад гарч байсан мэдээ, нийтлэлийн хуулбаруудыг дэлгэн үзүүлсэн байв. Төрийн ордны Төрийн түүхийн музейд болсон үзэсгэлэнгийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, ардчилсан хувьсгалын партизан Д.Дарьсүхбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
УИХ-ын дарга З.Энхболд "Монголын Ардчилал Японы хэвлэлд" үзэсгэлэнгийн нээлтэд оролцов | ||
Үзсэн: 864 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.