Шууд Chart

МУСТА, дуучин Б.Энхбаяр: 20 мянган хүүхдэд өвгөн аавын бэлэг өгнө

2014-12-11 09:45:49

МУСТА, дуучин Б.Энхбаярыг нэгэн үеийн халхын сайхан эр Юндэнгийн дүрээр нь Монголын ард түмэн андахгүй. Тэгвэл дуучин маань 20 мянган хүүхдэд өвлийн өвгөн аавын бэлэг авч өгөх аяныг эхлүүлээд байна. Тэрбээр “Хүүхэд ирээдүйн эзэд” Төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг бөгөөд тус байгууллагаараа дамжуулан нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах олон ажил өрнүүлдэг аж.

Энэ удаад шинэ жилийн босгон дээр Улаанбаатар паласт оддын нэгдсэн “Гала” тоглолтыг энэ сарын 11-17 хүртэл долоо хоног хийж, олсон орлогоороо хүүхдүүдэд бэлэг өгөхөөр болжээ. Тоглолтод урлаг соёлын алдартнууд, хамтлаг дуучид гээд 30 гаруй уран бүтээлч оролцох юм.

Нийтэлсэн: М.Тодбэх

МУСТА, дуучин Б.Энхбаяр: 20 мянган хүүхдэд өвгөн аавын бэлэг өгнө  
Үзсэн: 1830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.22.xxx [202.179.22.xxx] 2014-12-11 12:03
Хэдийгээр энэ дуучныг танихгүй ч маш сайн зүйл хийж байгаад нь баяр хүргэе, дууг нь одоо нэтээс хайж олоод сонсч үзнэ ээ, амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй