Шууд Chart

Сургууль цэцэрлэгийн засварын ажлын явцыг танилцуулна

2013-08-09 15:33:23

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 8 дугаар сарын 12-ны 08:00 цагт Хангарьд ордонд болно. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтын 2013 оны эхний хагас жилийн ажлын явц, цаашид анхаарах зүйлс болон нийслэлийн ирэх оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний боловсруулалтын явцын тухай мэдээлэл хийх юм. Мөн төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлын талаар холбогдох албан тушаалтнууд танилцуулахаар болсон байна.

Мөн  нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн иргэдийн хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогч нар төвийн зургаан  дүүрэгт уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтын дэлгэрэнгүй  мэдээллийг удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэх аж.


Сургууль цэцэрлэгийн засварын ажлын явцыг танилцуулна  
Үзсэн: 1087 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй