Шууд Chart

Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэж байна

2014-12-11 14:18:01

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нар танилцуулсан юм.

Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр Монгол орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 1524,14 мянган га талбай бүхий таримал ойгоор нэмэгдэж, ойрхог чанар 9,0 хувьд хүрнэ; ойн тогтвортой менежмент бий болж, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд чанарын ахиц гарч, экологийн ач холбогдол бүхий эрүүл ой бий болно. Ойн экосистем, биологийн олон янзын хамгаалалт сайжирна. Монгол орны говь, тал хээрийг ойжуулах агро-ойн аж ахуйн үндэс тавигдана. Ойн дагалт баялгийн ашиглалтыг сайжруулах замаар хүн амын хүнсний хангамж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг төсөл санаачлагч дурдлаа.
 
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодоруулсан юм. Улмаар Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд шийдвэрлэхээр болж үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа.

Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэж байна  
Үзсэн: 657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй