Шууд Chart

Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2014-12-17 11:33:28

Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Мафай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар Олон улсын валютын сангаас хийсэн дүгнэлтийг танилцуулан, Монгол Улсын төсвийн талаар санал солилцлоо. Түүнчлэн тус сангаас Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түргэвчилж, ойрын хугацаанд Улсын Их Хурлаар батлуулах шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.
 


Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй