
Тэрбээр өнөөдөр Налайх, Баянзүрх дүүргийн найман сургуульд хүүхдийн автобус хүлээлгэн өглөө. Тус дүүргүүдийн алслагдсан хороонд амьдардаг бага насны хүүхдүүдийг зөөвөрлөх сургуулийн автобустай болгох санаачилгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан гаргасан юм. Энэ санаачилгын дагуу Монгол Улсын энэ оны Төсвийн тухай хуулийн хавсралтаар батлагдсан жагсаалтад “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын автобус /Улаанбаатар, Баянзүрх, Налайх дүүрэг/” хэмээн тусгагдсан юм. Улсын төсвийн санхүүжилтээр хүүхэд зөөвөрлөх зориулалттай, аюулгүй байдлыг бүрэн хангасан найман ширхэг автобусыг Баянзүрх, Налайх дүүрэгт хуваарилсныг өнөөдөр сургуулиудад нь хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Ийнхүү Баянзүрх дүүргийн XVI хороо, Улаанхуарангийн 53 сургууль, IX хорооны Шархадны 79 сургууль, 20 хорооны Гачууртын 85 сургууль, XXIII хорооны Улиастайн 87 сургууль, VIII хорооны Эрдэнэтолгойн 92 сургууль, XXVIII хорооны Хужирбулангийн 120 сургууль болон Налайх дүүргийн Эрдмийн Оргил, Голомт цогцолбор сургуулиудад түлхүүрийг гардуулан, хүүхдийн автобусуудыг хүлээлгэн өгөв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүүхдүүдэд автобус өглөө | ||
Үзсэн: 811 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.