Шууд Chart

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг өргөн мэдүүллээ

2014-12-23 11:07:23

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн бүрэн эрхт  хугацаа дууссан. Тэгвэл Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Зургаанжингийн Энхболд, Баастын Золбаяр нарыг нэр дэвшүүлснийг өргөн мэдүүллээ. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу сэтгүүл зүй, гадаад харилцаа, эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүнийг Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн материалыг Монгол Улсын Их Хуралд ирүүлдэг юм.


МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг өргөн мэдүүллээ  
Үзсэн: 809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй