
Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ж.Энхбаяр, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Су.Батболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакей, Төсвийн байнгын хорооны даргаар Б.Болор, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Батсуурь, Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Батцогт нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Харин Өргөдлийн байнгын хороо
ны даргад нэр дэвшигчийн саналаа оруулж ирж амжаагүй тул энэ удаад чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэнгүй.
Өргөдлийн байнгын хорооны дарга тодорсонгүй | ||
Үзсэн: 827 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.