Шууд Chart

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болов

2014-12-26 15:31:10

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 57,9 хувийн ирцтэй хуралдаж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцлээ. Тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг нэмж оруулах саналыг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж гаргалаа. Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хүний эрхийн чиглэлээр мэргэжсэн хуульчийн хувьд тус дэд хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.  Ингээд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Оюунбаатар нарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулах санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дараа тус дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр боллоо.


Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болов  
Үзсэн: 802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй