
19-р хорооллоос баруун тийш Үйлдвэрийн гудамж буюу Энгельсийн гудамжнаас /Нарны гүүрээс урагш явах зам/ эхлэн Говь ХК-ийн урдуур Ажилчны гудамж хүрэх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Зам барилгын ажлын хүрээнд Энгельсийн гудамжны уулзвараас баруун чиглэлд 400 метр замын хөдөлгөөнийг 8-р сарын 9-ний шөнө бүрэн хязгаарласан бөгөөд 8 сарын 29-ний өглөө нээхээр “Си Эф Си” ХХК ажиллаж байна. Замын доогуурх дулаан, цахилгаан, холбооны шугам сүлжээний ажлыг хийж, дууссаны дараа замын суурийн нягтруулалт хийх юм. Энэ 400 метр замын өргөтгөлийн зурваст нэг хашаа, нэг байшин орсныг чөлөөлж, зам барилгын ажил гүйцэтгэнэ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
Үйлдвэрийн гудамжны 400 метр авто зам хаалттай байна | ||
Үзсэн: 912 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.