Шууд Chart

Шинэ ургацын ногооны худалдаа Цамбагарав худалдааны төвийн гадаа талбайд болно

2013-08-12 18:01:35

Сар бүрийн 2 дахь долоо хоногийн 2 дахь өдрийн 14 цагаас болдог “Шинэчилж шийдье-222” уламжлалт хэлэлцүүлэг “Шинэ ургацын ногооны худалдаа” сэдвийн дор 8 дугаар сарын 13-нд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав худалдааны төвийн гадаа талбайд болно. 

Нийслэлийн дүүрэг бүрт 3-4 цэгт шинэ ногоо худалдаалах салбар цэгүүд ажиллах бөгөөд нийт ийм 28 цэг нийслэлийн хэмжээнд ажиллаж нийслэлчүүдэд ногоочдын гар дээрээс бүтээгдэхүүнийг нь шууд худалдан авах боломж олгож байгаа юм. Энэчлэн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариаланчдын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, улмаар нийслэлийн иргэдийг шинэ ургацын ногоо худалдан авах боломжоор хангах талаар энэ үеэр хэлэлцүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Шинэ ургацын ногооны худалдаа Цамбагарав худалдааны төвийн гадаа талбайд болно  
Үзсэн: 1675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй