Шууд Chart

Ж.Батзандан Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2015-01-07 15:32:20

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Дэлхийн банкнаас хэрэгжүүлдэг олон төсөл хөтөлбөр дундаас боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ. Мөн Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлэхэд бэлэн болоод буй төслүүдийг танилцуулсан юм. Тухайлбал, эрүүл мэндийн мэдээллийн суурь баазыг бий болгож, мэдээллийн хэрэглээ, нэгдмэл байдлыг сайжруулах зорилготой "Цахим эрүүл мэнд төсөл", хүртээмж, төрийн үйлчилгээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийг  нэвтрүүлэх "Ухаалаг засаг төсөл", бага боловсролын чанарыг сайжруулах “Боловсролын чанарын шинэчлэл” зэрэг төслүүдийг холбогдох Байнгын хороодоор хэлэлцэгдэж байгааг хэлэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Дэлхийн банкнаас хэрэгжүүлдэг олон төсөл хөтөлбөр дундаас боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ.  


Ж.Батзандан Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй