
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үүдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.45 цагт гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хуралдааны эхэнд “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Гацууртын ордын тухай/ тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан. Гэвч Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс хэлэлцэх гэж буй асуудлаар ажлын тав хоног завсарлага авах горимын санал гаргасныг Улсын Их Хурлын дарга хүлээн авлаа.
Гацууртын асуудлаар “Шударга ёс” эвсэл ажлын тав хоногийн завсарлага авав | ||
Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.