Шууд Chart

З.Энхболд, С.Баярцогттой өрөг тавив

2015-01-10 11:34:05

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү тэмцээнд нийслэл, 21 аймгаас шалгарсан 126 шатар сонирхогч оролцож байгаа юм. Улсын Их Хурлын дарга З.Энхболд тэмцээнийг нээж, нийт оролцогчдод Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн баярын мэндийг дэвшүүллээ. Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний нүүдлийг УИХ-ын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар хийж тэмцээнийг албан ёсоор эхлүүллээ.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын 315 сум, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт явагдсан тэмцээнүүдээс шалгарсан шилдэг 126 шатар сонирхогч оролцож буйгаараа онцлогтой. Тэмцээнд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Х.Болорчулуун болон ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын найман депутат оролцож байна. Мөн тэмцээнд оролцогсдын хамгийн өндөр настай нь 78 настай Л.Лантуу, 75 настай Д.Найдан, Ж.Тогтохбаяр нар байгаа юм.


З.Энхболд, С.Баярцогттой өрөг тавив  
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй