Шууд Chart

Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2015-01-15 11:20:55

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Нгуенийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Нгуен цаг гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл батлагдсанаар хууль хэрэгжих цахим орчныг бүрдүүлэхэд Олон Улсын Санхүүгийн Корпорациас техникийн туслалцаа үзүүлэхээр Хууль зүйн яамтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Өдгөө 30 гаруй оронд энэ төрлийн хууль хэрэгждэг бөгөөд үр дүнд нь улс орны эдийн эдийн засагт ихээхэн эерэг өөрчлөлт гардаг болохыг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийн боловсруулалт дээр анхаарал тавин ажиллаж байгаагаа дуулгасан юм. Мөн энэ ажлын хүрээнд Олон улсын санхүүгийн корпорацитай цаашидын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, хэд хэдэн санал солилцов. Манай улсад хөдлөх эд хөрөнгө, бусдад шилжүүлж болох эдийн бус хөрөнгө, тухайлбал хувьцаа, үнэт цаас, шаардлага буюу авлага, оюуны өмч барьцаалах замаар тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг дэмжих, энэ төрлийн харилцааг зохицуулсан эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болоод байна хэмээн үзсэний үндсэн дээр Засгийн газраас 2014 оны 6 дугаар сард Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм.


Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй