
Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны агаарын чанарын хэмжилтийн дөрвөн автомат суурин станцын Амгалан, Нисэх, Толгойт, Телевиз орчмын агаарын чанарын хэмжилтийн мэдээг 2015.01.26-02.01-ний байдлаар тоймлон хүргэж байна.
Агаар бохирдуулагч үндсэн дөрвөн бодисын өнгөрсөн долоо хоногийн хэмжилтийн дүнгээс харахад Азотын давхар исэл (NO2)-ийн хамгийн их агууламж 01.30-нд Толгойт орчимд 0.073 мг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 1.8 дахин их, Хүхрийн давхар исэл(SO2) -ийн хамгийн их агууламж 01.31-нд Телевиз орчимд 0.23 мг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 11.5 дахин их, Том ширхэгт тоосонцор (PM10)-ын хамгийн их агууламж 01.31-нд Телевиз орчимд 474.03 мкг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 4.7 дахин их, Нарийн ширхэгт тоосонцор(PM2.5)-ын хамгийн их агууламж 01.29-нд Толгойт орчимд 411.68мкг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 8.2 дахин их байна гэж Нийслэлийн Агаарын чанарын албанаас мэдээллээ.
Нийслэлийн зарим нутаг дэвсгэрийн агаарын чанарын хэмжилтийн мэдээ | ||
Үзсэн: 1801 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.