
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллын урд Хөлийн хөндийд баригдахаар газар нь шийдэгдсэн “Улаанбаатарын дулааны цахилгаан станц V” ашиглалтад орсноор 450 MВт хүчин чадалтай, үр ашигтай дулаан, эрчим хүч Улаанбаатар хотод нэмэгдэнэ. Хоёр Засгийн газар дамжин яригдаж буй эл төслийн урьдчилсан шалгаруулалтад оролцохоор 11 консорциум санал ирүүлснээс “International power”, “Samsung C&T” консорциум шалгарч үлдээд байна.
Энэ үеэр талууд нэг нэгнээсээ асуулт асууж хариулт авч байв. Үүний дараагаар Эрчим хүчний сайд М.Сономпил “Манай улсад хамгийн ашигтай санал өгсөн корпорацийг шалгаруулна. Хоёр талын мэдээллийг нээлттэй сонслоо. Ажлын хэсгийнхэн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн хийнэ. Энэ наймдугаар сард багтаан сонгон шалгаруулалтаа хийх болно” гэж мэдэгдлээ.
“V цахилгаан станц” төслийн сонгон шалгаруулалтыг энэ сард хийнэ | ||
Үзсэн: 1104 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.