
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч С.Амарсайхан танилцууллаа. Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй тоосго болон төмрийн үйдвэрүүд нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Мөн иргэдийн амь нас, эрүүл мэнд болоод байгаль орчинд хохирол учруулж нөхөн сэргээх талаар ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, тиймээс Налайх дүүрэгт үйлдвэрлэл эрхэлж байгаа төмрийн болон тоосгоны үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийж, хууль тогтоомж зөрчсөн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллахыг Хотын даргад даалгах тухай тогтоолыг Тэргүүлэгчид санал нэгтэйгээр баталлаа.
Хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй тоосго,төмрийн үйлдвэрүүдийг хаана | ||
Үзсэн: 1111 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.