
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Ахмадын хотхон-1” нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороололд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 300 айлын Ахмадын орон сууцны цогцолбор барилга баригдсан. Энэхүү цогцолбор барилгын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллах чиг үүрэгтэй “Ахмадын хотхон-1” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг Тэргүүлэгчид хэлэлцэн байгуулахаар боллоо. Мөн 10 зүйл хэсгээс бүрдэх тус газрын дүрмийг танилцуулан тэргүүлэгчид баталсан юм. Энэхүү “Ахмадын хотхон-1” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулснаар үйлдвэрийн газрын түрээслэгч болон бусад байгууллага, хоорондын харилцаа, эд хөрөнгийн бүртгэл санхүүжилттэй холбоотой асуудлыг зохицуулан ажиллах бөгөөд түрээсийн орлогоор санхүүжин ажиллах юм.
“Ахмадын хотхон-1” үйлдвэрийн газар байгуулна | ||
Үзсэн: 1145 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.