Шууд Chart

“Урьдчилан цэвэрлэх байгууламж”-ийг татан буулгалаа

2013-08-17 10:41:49

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, Ус сувгийн удирдах газартай нэгтгэх тухай нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар танилцууллаа. “Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага”, “Урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал усны техникийн шаардлага” стандартын хэрэгжилтийг шалгасан мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн “Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮГазрыг Ус сувгийн удирдах газрын нэгж болгох шаардлагатай байгааг танилцуулсан юм. Үүний дагуу Тэргүүлэгчид хэлэлцэн, 100 хувийн саналаар “Урьдчилан цэвэрлэх байгууламж”  НӨҮГазрыг татан буулгаж, Ус сувгийн удирдах газартай нэгтгэлээ.


“Урьдчилан цэвэрлэх байгууламж”-ийг татан буулгалаа  
Үзсэн: 1283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй