Шууд Chart

Ээлжит бус чуулган хуралдана

2013-08-17 10:54:14

УИХ-ын ээлжит бус чуулганыг 2013 оны 09 дүгээр сарын 02-06-ны хооронд хуралдуулах төлөвтэй байна. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газраас өргөн барихаар боловсруулан бэлтгэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж батлахаар төлөвлөжээ. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Засгийн газраас боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудал ч төлөвлөгөөнд тусаад байгаа юм байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр Засгийн газраас бэлтгэж байсан бөгөөд уг хууль батлагдсанаар 2012 оны тавдугаар сард батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа авуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хүчингүй болох аж.

 Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй шинэ хуулийн төсөлд Хөрөнгө оруулалтын болон Тогтвортой байдлын гэрээгээр олгогддог, хөрөнгө оруулах үед нь байсан татварын болон бусад эрх зүйн орчин  жижиг, том, гадаад, дотоод гэж ялгахгүйгээр бүгдэд тэгш үйлчилж, хөрөнгө оруулалтыг хамгаалахаар тусгагджээ.


Ээлжит бус чуулган хуралдана  
Үзсэн: 1313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй