
Улаан хас чулууг БНХАУ руу гаргахыг завдсан зөрчлийг гаалийнхан илрүүллээ. Байгалийн хагас үнэт энэ чулууг өмнөд хөршид өндөр үнээр худалдан авдаг тул иргэд ийнхүү хууль бусаар гаргахыг завддаг байна.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн 450 кг улаан хас чулууг хил нэвтрүүлэхийг завдсан хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэж Гаалийн ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтсийн байцаагч н.Тамираа хэллээ.
Дээрх хэргийг үйлдсэн иргэнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Ингэхдээ тээврийн хэрэгслийг нь хурааж улсын орлого болгон, шүүхээс наймаас дээш жилийн ял оноодог хуулийн заалттай юм байна. Өнгөрөгч онд энэ төрлийн 15 удаагийн тохиолдлыг гаалийн ажилтнууд илрүүлжээ.
Улаан чулууг хилээр гаргахыг завдсан тохиолдол дахин гарлаа | ||
Үзсэн: 1552 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.