Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн

2015-02-11 15:54:26

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун байна.

2015 оны хоёрдугаар сарын 11-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с. 17 цагт 5 хэм, 20 цагт 9 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 4 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 33 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны хоёрдугаар сарын 11-ний 20 цагаас 2015 оны хоёрдугаар сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Ерөө голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 17-19 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.


2015 оны хоёрдугаар сарын 13-наас хоёрдугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар 13-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13, 16-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд говь талын нутгаар, 15-нд баруун зүгийн нутгаар секундэд т¿р зуур 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1хэм  дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн  
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй