Шууд Chart

Сул шороон хөрс бүхий гудамж, талбайг тохижуулна

2015-02-12 09:19:03

Нийслэлийн Засаг дарга “Явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай” А/123 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, Улаанбаатар хотын хөрс, орчны бохирдлыг бууруулах, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сул шороон хөрс бүхий гудамж, талбайг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгон тохижуулах ажилд тавигдах загварыг боловсруулж батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, сул шороон хөрс бүхий гудамж, талбайг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгон тохижуулах ажлыг батлагдсан загварын дагуу зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албад үүрэг болголоо. Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа.

Сул шороон хөрс бүхий гудамж, талбайг тохижуулна  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй