Шууд Chart

Эрэлт ихтэй мэргэжлээр суралцвал урамшууллын тэтгэлэг авна

2013-08-19 11:16:06

Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор баталсан үндэсний тэтгэлгийн 70 мянган төгрөгийг өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн оюутнуудад олгосон. Тэгвэл ирэх есдүгээр сараас эхлэн оюутны үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөг дээр урамшууллын тэтгэлэг нэмж өгнө. Урамшууллын тэтгэлэг нь дотроо 50, 75, 100 хувь гэсэн гурван төрөлтэй байгаа.Бүр тодруулбал, Монгол Улсад эрэлт ихтэй 20 мэргэжлээр суралцвал энэхүү урамшуулал олгогдох юм.

Хэрэв та бакалаврын зэргийн өдрийн ангид 3.2-оос дээш голчтой суралцаж байгаа бол, мөн олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, гадаадын нэр хүнд бүхий сургалтын байгууллагатай хамтарсан сургуульд гурав болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа бол 50 хувийн тэтгэлэг олгогдох юм.

Мөн шинээр оюутан болж буй хүүхдүүд Засгийн газраас тогтоосон эрэлттэй мэргэжлээр шалгалт өгч, 720 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд дээрх тэтгэлгийг авах боломжтой. Тиймээс эрэлт ихтэй элсэгчдийн мэргэжлийн жагсаалтыг элсэгчдийн хүсэлтээр дахин нийтэлж байна.

МОНГОЛ УЛСАД ЭРЭЛТ ИХТЭЙ МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ

1.Aвтo замын барилга
2. Бага ангийн багш
3. Сургуулийн өмнөх боловсролын багш
4. Байгалийн ухааны чиглэлийн багш
5. Геологи
6. Гидрогеологи
7.Тидромеханик инженер
8. Усны нөөц эклоги
9. Уул уурхайн ашиглалтийн технологи
10. Уул уурхайн машин, тоног төхөөрөмж
11. Малын эмч
12. Мэдээллийн систем
13. Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
14. Сантехник, инженерийн байгууламж
15. Сэргээгдэх эрчим хүч
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Эрэлт ихтэй мэргэжлээр суралцвал урамшууллын тэтгэлэг авна  
Үзсэн: 1566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй