Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Нийслэлд 17 хорооны цогцолбор ашиглалтад орно

2013-08-19 12:39:45
Error loading player: No playable sources found

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар энэ онд Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор барилгын 17 тендерийн сонгон шалгаруулалтыг 5-р сард хийсэн. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд нийт 10 гаруй тэрбум  төгрөгийг төсөвлөсөн бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт 6, Баянгол дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 2,  Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүргүүд тус бүр 1 цогцолбор барих юм. Цогцолбор баригдсанаар орчин үеийн стандартад нийцсэн, тав тухтай байранд иргэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай авах боломжтой болно. Цогцолбор барилгад цагдаа, өрхийн эмнэлэг хорооны ажлын алба байрладаг байсан. Харин энэ жилээс эхлэн ахмадын зөвлөл, иргэдийн нийтийн хурал түүнчлэн, чийрэгжүүлэлтийн өрөө, тусгаарлах өрөө зэргийг шинээр барьж байгаа юм гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

Нийслэлд 17 хорооны цогцолбор ашиглалтад орно  
Үзсэн: 2044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй