Шууд Chart

Улаанбаатарт 2 хэм хүйтэн

2015-02-13 09:01:12

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Хоёрдугаар сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүйтний эрч бага зэрэг чангарна.

2015 оны хоёрдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутаг болон говийн бүс нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, голын сав газраар 11-16 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 хэм хүйтэн, Онон, Улз, Халх голын сав газраар 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 0-2 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны хоёрдугаар сарын 14-нөөс хоёрдугаар сарын 18-ныг хүртэлх
  цаг агаарын урьдчилсан  төлөв

Хоёрдугаар сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14,15-нд говь талын нутгаар секундэд т¿р зуур 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт 2 хэм хүйтэн  
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй