Шууд Chart

Шөнөдөө төвийн нутгаар цас орж, шуурга шуурна

2015-02-14 15:11:26

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө төв болон говийн аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгой анхааруулж байна.


2015 оны хоёрдугаар сарын 14-ний 20 цагаас 2015 оны хоёрдугаар сарын 15-ны
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 градус, Говь-Алтай, Баянхонгорынөмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө3-8 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 12-17 хэм, зүүн хэсгээр 6-11 хэм, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй.Салхи баруунаас хойноос эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-18 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд  5-10 метр, ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
Шөнөдөө үүлэрхэг цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө хотын төв орчмоор 14-16 хэм, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.


2015 оны хоёрдугаар сарын16-наас хоёрдугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Хоёрдугаар сарын 15-16-нд шилжих шөнө нутгийн зүүн өмнөд хэсгээр,18-нд баруун болон төвийн нутгийн хойд, 19-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд Алтайн уулсаар, 19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.


Шөнөдөө төвийн нутгаар цас орж, шуурга шуурна  
Үзсэн: 816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй