Шууд Chart

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2015-02-20 16:09:49

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөө шөнө Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч, Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говьсүмбэр аймгийн нутгаар цасан шуурга, маргааш өдөр Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.


 2015 оны хоёрдугаар сарын 20-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт:  Үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч 17 цагт 15 хэм, 20 цагт 19 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 11 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 60 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт оройдоо өснө.


2015 оны хоёрдугаар сарын 20-ны 20 цагаас 2015 оны хоёрдугаар сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 18-23 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж, салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсч хүчтэй цасан шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цасан болон шороон шуурга шуурна. Салхи баруунаас зүүн хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дорноговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө хүйтэрч 5 -10 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.


2015 оны хоёрдугаар сарын 22-ноос хоёрдугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 22-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун зүгийн нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-24 нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 18-23 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хүйтний эрч сулавтар байна.


Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй