Шууд Chart

Улаанбаатарт 11 хэм хүйтэн

2015-02-23 06:29:44

2015 оны хоёрдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Зарим газраар цас орж салхи баруунаас хойш эргэж  секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 18-23 хэм,  Увс нуур, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газраар 13-18 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 1 хэм хүйтэнээс 4 хэм дулаан, говийн аймгуудын нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 хэм хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны хоёрдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 24, 27-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсэг, баруун зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-25-нд зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 17-22 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт 11 хэм хүйтэн  
Үзсэн: 725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй