
Төмөр замаар тээвэрлэгдэж буй ачаа тээвэр болон зорчигч тээвэрлэлтийн үед хил дээрх өртөөнүүдэд гарч буй хүндрэлийг шийдвэрлэхээр Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замын байгууллагын төлөөлөгчид хэлэлцээр хийж байна.
“Корпорейт-II” зочид буудлын хурлын танхимд эхэлсэн эл зөвлөлгөөнд Оросын талаас 20, БНХАУ-аас 18, Монголын талаас 20 төлөөлөгч оролцож байна.
Зөвлөлгөөн гурван өдөр үргэлжлэх бөгөөд Монгол-Хятад, Улаанбаатар-Дорнод Сибирийн төмөр замын ачаа тээвэрлэлтэд гарч буй сайн, саар асуудлыг хэлэлцэж нэгэн шийдэлд хүрэх юм. Тухайлбал Оросын талтай Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд явдаг зорчигчийн галт тэргийн “Наушик” өртөөн дээрх зогсолтын хугацааг багасгах талаар хэлэлцэх аж. Мөн ирэх оны нэгдүгээр сараас эхлэн Наушик-Сүхбаатарын чиглэлд Оросын талаас зүтгүүрээр үйлчлэх асуудлыг харилцан тохиролцох юм байна.
Харин хятадын талтай Замын-Үүд-Эрээний чиглэлд хоногт явах галт тэрэгний тогтсон тоог мөрдүүлэхэд ямар арга хэмжээ авах талаар зөвлөлдөх юм. Яг одоо Монгол-Орос, Монгол-Хятадын салбар хуралдаанууд өрнөж байна. Жил бүр зохион байгууллагддаг тус зөвлөлгөөний гурав дахь өдөр буюу энэ сарын 22-нд гурван талт хэлэлцээрээс гарсан үр дүнг танилцуулж, гарын үсэг зурах юм байна.
Гурван орны төмөр замын төлөөлөгчид зөвлөлдөж байна | ||
Үзсэн: 1707 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.