Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн

2015-02-26 16:10:19

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө баруун зүгийн нутгаар, маргааш өдөр нутгийн төв хэсгээр цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

2015 оны хоёрдугаар сарын 26-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 17 цагт 5 хэм, 20 цагт 10  хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 6 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 25 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны хоёрдугаар сарын 26-ны 20 цагаас хоёрдугаар сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор  шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг.Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голуудын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө5-10 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 22-27 хэм, зүүн хэсгээр хэсгээр 25-30 хэм, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс6-11 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 16-18 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.


2015 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Хоёрдугаар сарын 28-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, гуравдугаар сарын 1-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1, 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 2,3-нд бүх нутгаар хүйтний эрч чангарна.


Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн  
Үзсэн: 819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй